Билигэ хаан ба түүний дүү цэргийн жанжин Күлтэгиний хөшөө Архангай аймгийн Хашаат сумын нутаг Орхон голын зүүн эрэг дээр Цайдам нуурын баруун өмнө Хархорум (Эрдэнэ-Зуу)-аас хойш 45 км-т, Улаанбаатараас баруун хойш 400 км-т оршино. Күлтэгиний хөшөөний ар талд хятад бичээстэй, гурван талд Орхоны (түрүг) бичээстэй, 68 мөр 10000 шахам үсэгтэй юм. Гэрэлт хөшөөний өндөр 3,33 м, өргөн 1,32 м, зузаан 0,46 м гэдгээс хэр том хөшөө болохыг төсөөлж болно.

Монгол болон дэлхийд хамгийн томд тооцогдох уг бичигт хөшөөнүүдийг үзэж сонирхох, бахархах сэтгэл нүүдэлчин удмын бидэнд цаг ямагт төрнө. Хөшөө Цайдамын хөндийд орших уг гэрэлт хөшөөнүүдийг тухайн үеийн түүх судлаачид, эрдэмтэн мэргэд хамгаалан хадгалж үе дамжуулан үлдээсэн билээ. 2011 оны 6-р сарын 27-нд Орхоны хөндийд "Хөшөө Цайдам Музей"-ний нээлт болсон нь хамгийн үр дүнтэй ажил болсон юм. Эдгээр хөшөөнүүд болон бусад олдворууд нь байгалийн хүчин нөлөөллөөс хамгаалагдсан битүү байранд байрлах боллоо. Нар, салхи, бороо гурав нь юуг ч элээж чадах байгалийн хүчин зүйлүүд билээ. Мөн түүнчлэн музейн тайлбарлагч танд бүх зүйлсийг нарийн тайлбарлаж, хангалттай мэдээлэл өгөх болно.

Хаяг: Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг
Утас: 94119229, 96609229, 99262788, 98333224

Цагийн хуваарь:
Өвөл: 10 сарын 1-ний өдрөөс 4 сарын 1-ний өдөр
Даваа-Баасан: 09:00- 17:00
Бямба-Ням амарна.

Зун: 4 сарын 1-ний өдрөөс 10 сарын 1-ний өдөр
Өдөр бүр: 09:00-18:00

 

Эрдэнэ Зуу Хийд музейг жилд гадаад, дотоодын 25000-27000 жуулчид үздэг байна. Иймд Хөшөө Цайдам Музейг мөн адил хэмжээний жуулчид үзэж сонирхоно гэдэгт итгэж байна.

Хөшөө Цайдам Музей (ХЦМ)-д хоёр талаас очиж болно. Улаанбаатар - Өгий Нуур - ХЦМ - Хархорин эсвэл Хархорин - ХЦМ - Өгий нуур - Улаанбаатар
Эрдэнэ Зуу хийдийн хажуунаас музей хүртэл 46 км хатуу хучилттай авто замтай тул саадгүй хүрч очно. Музей, авто зам зэрэг бүтээн байгуулалтад Бүгд Найрамдах Турк Улсын Туркийн Хамтын Ажиллагаа, Хөтөлбөр Зохицуулах Газар /ТИКА/-ын хувь нэмэр маш их гэдгийг тэмдэглэе. (Türk İşbirliği ve Koordinasyon Ajansı Başkanlığı /TİKA/)

Музейгээс Өгий нуур хүртэл харин хэсэгхэн шороон замтай. Өгий нуур талаас давах даваа бага зэрэг өгсүүр гэхээс том, жижиг машин чөлөөтэй явах боломжтой.

 

Зарим зургууд:

 
Share |
 


Free web hosting