Өөлд Дарийн Баатар

Энэхүү номыг эмхэтгэгч Өөлд овгийн Д.Баатар нь 1937 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт төржээ.
1957 онд Архангай аймаг дахь багшийн сургуулийг дүүргээд орон нутагтаа бага сургуулийн багшаар ажиллаж Улаанбаатарт Улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэл - уран зохиолын ангийг эчнээгээр төгсгөсөн. 1976 оноос Дархан хотын тосгоны дунд сургуульд шилжин ажиллажээ. Нийтдээ 36 жил тасралтгүй багшлаад өндөр настны тэтгэвэрт гарсан.
Түүний хоёр дахь ном болох "Монголын нууц товчооны нууцаас" бүтээлд "Монголын нууц товчоо" -н дахь утга нь мэдэгдэхгүй зарим үгсийн утгыг нь гаргаж тайлбар бичсэн байна. Тэрээр бүтээлдээ Б. Сумъяабаатарын «Монголын нууц товчоо» Үсгийн галиг (Улаанбаатар 1990) номыг суурь болгон ашигласан ба ингэхдээ зарим үг, өгүүлбэр орчуулагдаагүй орхигдсон байхыг олсон байна.
Зохиогч анхны ном болох "Хөх Түрүгийн бичиг" бүтээлдээ эртний Түрүгийн соёлын үнэт түүх, дурсгал болох Күлтэгин (Голомт залгамжлагч), Тоньюкукийн (Хөхдээлт) гэрэлт хөшөөний бичээсийн хадмал орчуулга болон дэлгэрэнгүй тайлбар хийсэн байна. Энэ нь түүх сонирхогч болон дүрс бичиг судлаачдын сонирхлыг ихэд татсан бүтээл болсон юм.

Зохиогчийн бусад нийтлэл, өгүүлэл:
МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ ҮҮСЛИЙГ МОНГОЛД 1

МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ ҮҮСЛИЙГ МОНГОЛД 2
www.000webhost.com