ӨӨЛЭТ ДАРИЙН БААТАР

Зохиогч

Энэхүү номыг эмхэтгэгч Өөлэт овгийн Д.Баатар нь 1937 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт төржээ.
1957 онд Архангай аймаг дахь багшийн сургуулийг дүүргээд орон нутагтаа бага сургуулийн багшаар ажиллаж Улаанбаатарт Улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэл - уран зохиолын ангийг эчнээгээр төгсгөсөн. 1976 оноос Дархан хотын тосгоны дунд сургуульд шилжин ажиллажээ. Нийтдээ 36 жил тасралтгүй багшлаад өндөр настны тэтгэвэрт гарсан.

Манай эриний 716, 732 оны үед Монгол нутагт босгосон чулуун хөшөөний бичгийг орчуулсныг уншигчдад хүргэж байна.

Энэ орчуулгаар Европ дахинд "Руни" бичиг гэж алдаршсан эртний бичгийн онцлогийг тайлбарлажээ. Энэ бичгийг нүүдэлчдийн өвөг дээдэс маш эрт үед ахуй амьдралынхаа онцлогт нийцүүлэн өөрсдөө зохиосон гэж үзсэн.

Мөн энэ бичигт монгол хэлний үгнүүд, тийн ялгалын нөхцөл зэрэг зүйл байгааг илрүүлснээрээ түрүгийн бүрэлдэхүүнд монголын өвөг дээдэс идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан гэж үзжээ.

2010 онд түүний "Монголын нууц товчооны нууцаас" ном хэвлэгдэн гарлаа.

Жирийн нэгэн багшийн сонирхол оролдлогоор хөрвүүлсэн энэ ном уншигчдын таалалд нийцэх болтугай.