Күлтэгин

Өн элбэг улсад (хаан) суусангүй би
Ходоодондоо хоолгүй
Гадар биедээ хувцасгүй
Намхан зайдан улсын дээр (хаан) суулаа би
Дүү Күлтэгин лүгээ зөвлөлдөж
Эцгийн минь, авгын минь мандуулсан улсын
Алдар сүр нь сөнөхгүй болтугай хэмээн
Түрүг улсын төлөө
Шөнө унтсангүй би
Өдөр суусангүй би

 

Энэ ном нь 200 орчим хуудастай ба Хөшөөний бичгийн орчуулга, Хөшөөний бичгийн хадмал орчуулга, Тайлбар, Хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Хөшөөний бичгийн орчуулга хэсэгт
- Мэргэн Сайд Тоннукук (Хөхдээлт) -ийн хөшөө
- Күлтэгин (голомт залгамжлах тайж) -ийн хөшөө. Үүнд
Их бичээс хөшөөний зүүн ба зүүн хойт талын нүүр,
Бага бичээс хөшөөний өмнө талын нүүр
Хөшөөний хажуу ирмэг дээрх жижиг бичээсүүд -ийн орчуулгууд багтсан болно.

Хөшөөний бичгийн хадмал орчуулга хэсэгт
- Мэргэн Сайд Тоннукук (Хөхдээлт) -ийн хөшөө
- Күлтэгин (голомт залгамжлах тайж) -ийн хөшөө. Үүнд
Их бичээс хөшөөний зүүн ба зүүн хойт талын нүүр,
Бага бичээс хөшөөний өмнө талын нүүр
Хөшөөний хажуу ирмэг дээрх жижиг бичээсүүд -ийн хадмал орчуулгыг руни, латин галиг, кирилл үсэг, монгол бичгээр зэрэгцүүлэн хийсэн нь судлаач хэн бүхэнд их ач холбогдолтой болжээ.

Тайлбар хэсэгт
- Үгсийн дэлгэрэнгүй тайлбар
- Хаадтай холбогдох тайлбар
- Тоннукукийн хөшөөний бичигтэй тахилгын газрын тухай
- Күлтэгин (Голомт залгажлагч) -ийн их бичээс, бага бичээс бүхий хөшөө
- Археологийн малтлагаас төрсөн сэтгэгдэл
- Орчуулагчийн судалгаа дүгнэлт
- Нүүдлийн иргэншлийг суурин иргэншилтэй харьцуулах нь
- Төгсгөл

Хавсралт хэсэгт
- Тоннукукын хөшөөний бичиг
- Күлтэгиний хөшөөний бичиг
- Хөх Түрүгүүд (он цагийн хэлхээс)
- Хөшөөний хятад бичиг, эпитафи
- Зураг, схемүүд

зүйлүүд тус тус багтжээ.

 

  Доор номын зарим хуудсуудыг үзүүлэв.
 
Image of runi bichig Орчуулгын хэсгээс Хадмал орчуулга Зохиогчийн тайлбар дүгнэлт 1 Зохиогчийн тайлбар дүгнэлт 2

image of runi bichig
 
Share |